Манай хамт олон
Туршлагатай хамт олон, инновацид суурилсан арга барилаар бид орчин үеийн шилдэг шийдлүүдийг хүргэдэг.
Г. Сэргэлэнбаатар
Технологийн салбарт 20 гаруй жилийн удирдах түвшний туршлагатай тэрээр Монголын болон олон улсын байгууллагуудад стратегийн ач холбогдол бүхий системүүдийг санаачлан боловсруулж, амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Тэрээр бизнесийн үйл ажиллагааг оновчтой болгох, удирдлагын хяналт, зохион байгуулалтыг сайжруулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих цогц системийн шийдлүүдийг нэвтрүүлэн дижитал шилжилтийн төслүүдийг удирдан хэрэгжүүлж ирсэн. Стратеги тодорхойлохоос эхлэн хэрэгжилт, нэвтрүүлэлт, цаашдын хөгжүүлэлт хүртэлх бүхий л үе шатыг удирдан ажиллаж, өргөжих боломжтой, тогтвортой дижитал суурийг бий болгосон. Түүний үндсэн зорилго нь технологийг байгууллагын стратегийн өрсөлдөх давуу тал болгон ашиглаж, тогтвортой өсөлт болон урт хугацааны үнэ цэнийг бий болгоход оршдог.