EN

Олон улсын мөнгөн гуйвуулгын хамгийн найдвартай шийдэл.

STU Finance нь хувь хүн болон байгууллагуудад зориулсан аюулгүй, үр ашигтай, ил тод олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг санал болгож, хил дамнасан санхүүгийн хэрэгцээг итгэлтэйгээр шийдвэрлэдэг.

Олон улсын мөнгөн гуйвуулга

Дэлхийн хаана ч мөнгөө аюулгүй илгээж, хүлээн авах боломжийг хурдан гүйцэтгэл, найдвартай зохицуулалт, хил дамнасан санхүүгийн шийдлээр хангана.

Байгууллагын төлбөр тооцоо​

Олон улсын төлбөр тооцооны ухаалаг систем, үр ашигтай гүйлгээний удирдлага, найдвартай хил дамнасан санхүүгийн шийдлээр бизнесээ дэмжинэ.

Гадаад валютын үйлчилгээ

Хувийн болон байгууллагын хэрэгцээнд тохирсон өрсөлдөхүйц ханш, ил тод валют солилцооны үйлчилгээгээр олон улсын санхүүгийн уян хатан байдлыг бүрдүүлнэ.

Манай итгэлт харилцагчид

Бидний тухай

STU Finance нь олон улсын гүйлгээг зохион байгуулалттай, ил тод орчинд гүйцэтгэх нэгдсэн тогтолцоог бүрдүүлсэн санхүүгийн үйлчилгээний байгууллага юм.

  • Бидний эрхэм зорилго
  • Алсын хараа
  • Үнэт зүйл

Дэлхий даяарх хувь хүн, бизнесүүдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэх найдвартай, хүртээмжтэй, технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг хүргэх.

Монгол Улсыг дэлхийн санхүүгийн системтэй холбох тэргүүлэгч дижитал санхүүгийн платформ болон хөгжих.

STU Finance-ийн үнэт зүйлс нь ил тод байдалд суурилсан урт хугацааны итгэлцлийг бий болгох итгэл, тогтвортой бөгөөд найдвартай үйл ажиллагааг хангах найдвартай байдал, чадварлаг, нэгдмэл хамт олноор урагшлах хүчирхэг баг, технологид тулгуурлан тасралтгүй өсөж хөгжих инноваци, мөн хэрэглэгч төвтэй шийдлээр үнэ цэн хүргэх харилцагчид төвлөрсөн хандлага юм.

Хэрхэн шилжүүлэг хийх вэ

Олон улсын гүйлгээний 3 хялбар алхам

01

Харилцагчийн баталгаажуулалт

Аюулгүй, зохицуулалттай, найдвартай санхүүгийн үйлчилгээнд нэвтрэхийн тулд KYC баталгаажуулалтаа хийнэ.

02

Гүйлгээний боловсруулалт

Таны гүйлгээ AML хяналт, зохицуулалтын шалгалт, аюулгүй ажиллагааны системээр баталгаажна.

03

Дэлхийн хүргэлт

Таны мөнгөн хөрөнгө олон улсад хурдан, аюулгүй, ил тод байдлаар зорьсон хүлээн авагчид хүрнэ.

Гүйцэтгэх захирлын мэндчилгээ

"Итгэлцэл, инновацид суурилсан дэлхийн санхүүгийн шийдлийг манлайлагч"

STU Finance-ийн хувьд бид хувь хүн болон байгууллагын олон улсын мөнгөн гуйвуулгыг илүү аюулгүй, ил тод, найдвартай болгох санхүүгийн экосистемийг бүрдүүлэхэд тууштай ажилладаг. Бидний зорилго бол зохицуулалтад нийцсэн инноваци, үйл ажиллагааны өндөр стандарт, харилцагчийн бат бөх итгэлцлээр Монголыг дэлхийн санхүүгийн боломжуудтай холбох явдал юм.

Members

Манай хамт олон

Б. Баттулга

Гүйцэтгэх захирал

Г. Тамирсайхан

Технологи эрхэлсэн захирал

Ж. Ивээл

Бизнес хөгжлийн захирал

Г. Сэргэлэнбаатар

Мэдээллийн аюулгүй байдлын менежер

Мэдээллийн аюулгүй байдал

Мэдээллийн Аюулгүй Байдлын Бодлогын Мэдэгдэл

Эс Ти Юу Финанс ББСБ ХХК нь технологид суурилсан санхүүгийн үйлчилгээг аюулгүй, найдвартай хүргэх нь харилцагчийн өмнө итгэл хүлээх, улмаар бизнесийн оршин тогтолыг бэхжүүлэх тулгуур хүчин зүйлсийн нэг гэж үзэж байна.

Бидний байгууллагадаа мөрдөх мэдээллийн аюулгүй байдлын бодлого болон холбогдох журмууд нь дараах зорилготойгоор боловсруулагдсан:

  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагад бүрэн нийцсэн Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог бий болгож, хэрэгжүүлэх, цаашид хадгалах;
  • Эрсдэлд суурилсан хандлагаар байгууллагын мэдээллийн хөрөнгөд учирч болзошгүй аюул, эрсдэлийг тодорхойлж, үнэлэх, зохистой арга хэмжээгээр бууруулах;
  • Харилцагчийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн МАБМТ-ыг тогтмол хянаж, тасралтгүй сайжруулах;
  • Монгол улсын холбогдох хууль, зохицуулагч байгууллагын шаардлага, харилцагч, хамтран ажиллагчтай байгуулсан гэрээний шаардлагыг тодорхойлж, бүрэн хангах;
  • Байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, оюуны өмч, хүний хувийн мэдээлэл зэрэг бүх төрлийн мэдээлэлд зөвшөөрөлгүй хандалт, ашиглалт, задруулалт, өөрчлөлт, алдагдал, устгалаас урьдчилан сэргийлэх;
  • Санхүүгийн үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор бизнесийн тасралтгүй байдлын болон гамшгаас сэргэлтийн тогтолцоог бэхжүүлэх;
  • Ханган нийлүүлэгч болон гуравдагч талуудтай харилцахдаа мэдээллийн аюулгүй байдлын шаардлагыг гэрээнд тусгаж, хэрэгжилтийг хянах.

Манай Мэдээллийн аюулгүй байдлын хороо нь мэдээллийн аюулгүй байдлын алсын хараа, зорилго, аргачлалыг тодорхойлох, хэрэгжүүлэх, хадгалах үүрэгтэй бөгөөд энэхүү хороо нь гүйцэтгэх удирдлагын бүрэн дэмжлэгтэй ажилладаг. Байгууллагын бүх ажилтан мэдээллийн аюулгүй байдлыг хангах хувийн үүрэг хариуцлага хүлээх бөгөөд сэжигтэй үйл явдал, зөрчлийг нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

Энэхүү бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор бид дараах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг:

  • Мэдээллийн аюулгүй байдлын хэмжигдэхүйц зорилтуудыг тогтоож, тогтмол хянах замаар хэрэгжилтийг хангах;
  • Дотоод аудитын үйл ажиллагаагаар бодлого, холбогдох журмын нийцлийг хянах, илэрсэн үл тохирлыг тухай бүр залруулах;
  • Мэдээллийн аюулгүй байдлын хороог зорилгодоо хүрэхэд шаардлагатай дэмжлэг, нөөцөөр хангах;
  • Оролцогч талуудад мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой үүрэг, хариуцлагын талаарх ил тод байдлыг хангах;
  • Жилийн удирдлагын дүн шинжилгээгээр МАБМТ-ны үр нөлөө, тохиромжийг тасралтгүй үнэлж, шаардлагатай өөрчлөлтийг нэвтрүүлэх.